HOME - WORLD PLACER JOURNAL - METAL PRICES - PLACER GOLD MINER

vol:1     vol:2     vol:3    vol:4      vol:5    vol:6     vol:7    vol:8     vol:9   vol:10
2000      2001     2003     2004      2005     2006     2007     2008     2009     2010
English  Mongolian  Russian  Chinese  Arabic  Persian  Spanish  Portuguese
French  German  Afrikaans  Indonesian  Filipino  Hindi  Korean  Japanese

Дэлхийн Шороон Ордууд Сэтгүүл - 2010 - Дугаар 10, Хуудас 1-20.
АНУ, Канад, Орос, Монгол, Хятад дахь аварга том ухагч машинууд
.
Робин Грэйсон1  , Чимэд-Эрдэнэ Баатар1
(1) Eco-Minex International

 Аварга том ухагч машинууд нь намгархаг хөрсөнд их халтай ч гайхалтай сайн шинэ газрыг ч бий болгодог.

 СОНГОДОГ 'ХАМГИЙН САЙН АРГА':
Ухагдсан хэсэг хөрсжин гайхалтай газар болон хувирсан нь - Австрали
.
 
Энэ сэдэвт ухагч машинаар сэндийлэгдсэн газар 100 жилийн дараа хэрхэн нөхөн сэргэсэн байгаа тухай харуулжээ.
Удаан хугацааны туршид мартагдсан амжилттай түүх
!

ТОЙМ

Энэ сэдэв аварга том ухагч машинуудын байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн тухай өгүүлнэ. Хятад, Сибирь, Оросын Алс Дорнод дахь ухалтаас үүссэн хөндийнүүд хэтэрхий эвдэгдсэн байдаг бөгөөд энэ эдврэлүүд улам цааш хүрээгээ тэлсээр байна. Ухагч машинууд нум хэлбэрийн ухсан шороо (‘гадил’) хойшоогоо асгаж явдаг бөгөөд эдгээр нь нэг нэгэнтэйгээ наалдан байршсанаар уртаас урт намхан толгодыг (‘матар’)үүсгэдэг.

Ухагч машины гаргасан шорооноос үүссэн эдгээр толгод эвдэгдсэн нугын дагуу хэдэн мянган километр үргэлжилдэгийг Google Earth программ ашиглан нэг ч зоос төлөлгүйгээр харж болно.

 Олборлолт хийж дуусаны дараах
Хамгийн Сайн Техник (BAT) бол ухагдсан газрыг сэргээж, хөрсжүүлэн ургамалжуулах юм. Энэхүү BAT одоогоос 100 гаран жилийн өмнөх Австрали туршлага бөгөөд харин одоо үеийн BAT-г Монголоос харж болно.

 Олборлолт хийж дууссаны дараах
Хамгийн Муу Техник (WAT) бол ухсан шороог буцаан булж, өнгөн хөрс тавилгүй орхих юм. Мөн WAT-д ачигч машин, бульдозер зэргээс үүдэлтэй мөр, өнгөн хөрсний алдагдал, гол мөрний сав газраар ухалт хийснээс болж үүсэх хэдэн арван километр үргэлжлэх лаг үавар зэрэг дам нөлөөллүүд багтана..

Алсаас ажиглахад WAT нь Канад, Ану зэрэг улсуудад хэдэн зууны туршид жирийн л зүйлд тооцогдож ирсэн бөгөөд Хятадын зүүн хойд хэсэг , Сибирь, Оросын Алс Дорнодо тэр ч бүү хэл Монголд одоог хүртэл хэвийн зүйлд тооцогдож байгаа юм.
RБидний хийсэн ажиглалтаар WAT нь эцэстээ
 
BAT* болж хувирах бөгөөд байгалийн хийж буй зогсолтгүй өөрчлөлт олборлолт хийгдсэн газрыг нөхөн сэргээж чадаж байна.

Үүгээр зогсохгүй энэ гайхамшигт үр дүн нь өндөр өртөгтэй нөхөн сэргээлт хийснээс ч илүү байдаг байна.

ЭНЭ СЭДВИЙГ ТАТАЖ АВАХ


ӨРСӨЛДӨГЧ 'ХАМГИЙН САЙН АРГА':
Ухагдсан газрыг орхисноор үүссэн газар - Аляск, Калифорни, Монтана, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирь, Монгол
.

Энэ сэдэвт сэндийлсэн газрыг тэр чигээр нь орхих нь зардал ихтэй нөхөн сэргээлт хийсэнтэй тэнцэхүйц байдал дахин үүсдэгийг харуулж байна.
  

Copyright © 2000-2010
ECO-MINEX INTERNATIONAL LTD  
Last modified: January 02, 2011

The Gold Miners Book

 CLICK TO EMAIL US
 VIEW  OUR TERMS & CONDITIONS
CLICK TO SUBMIT AN ARTICLE