HOME - WORLD PLACER JOURNAL - METAL PRICES - PLACER GOLD MINER

vol:1     vol:2     vol:3    vol:4      vol:5    vol:6     vol:7    vol:8     vol:9   vol:10
2000      2001     2003     2004      2005     2006     2007     2008     2009     2010
English  Mongolian  Russian  Chinese  Arabic  Persian  Spanish  Portuguese
French  German  Afrikaans  Indonesian  Filipino  Hindi  Korean  Japanese

Дугаар 9 : Арванхоёрдугаар сар 2009
ТУСГАЙ СЭДЭВ - Монгол Хятадын Хилийн Байдал, Хилийн Ойролцоох Уурхайг Алсаас Ажиглах нь.

Монголын алтны төлөөх дайн одоо жонш болон нүүрсний төлөөх дайн болж өргөжөөд байна. Google Earth программыг ашиглан Хятадын хилийн шугамын дагуух хөгжлийн байдлыг харж болно. Дэлхийн Шороон Ордууд Сэтгүүлийн энэхүү тусгай сэдэв жоншны үйлдвэрлэл, нүүрсний үйлдвэрлэл, Хятадын хилийн дагуух хурдны болон төмөр замын бүтээн байгуулалт гэсэн түргэн өөрчлөлттэй байгаа гурван асуудлыг хөндсөн судалгааны ажлын багц юм.

Чимэд-Эрдэнэ Баатар, Робин Грэйсон
Mонголын жоншны дайныг Google Earth-н тусламжтай харахад.
Дэлхийн Шороон Ордууд Сэтгүүл
2009, Дугаар 9, Хуудас 1-23.

Жоншны төлөөх дайн Монголыг бүхэлд нь хамраад байгаа бөгөөд Өмнөд Африкыг гүйцэж түрүүлэн 3-р байрт ороод байна - харин дараа жил...

Робин Грэйсон, Чимэд-Эрдэнэ Баатар
Хятад, Монголын нүүрсний урсгалыг алсын зайнаас ажиглах нь.
Дэлхийн Шороон Ордууд Сэтгүүл 
2009, Дугаар 9, Хуудас 24-47.

Говийн нүүрс боловсруулах шатандаа явж байна, гэвч байгаль орчны өртөг?

Робин Грэйсон, Чимэд-Эрдэнэ Баатар
Монгол Хятадын хил хооронд дамснасан замуудыг алсаас ажиглах нь.
Дэлхийн Шороон Ордууд Сэтгүүл
2009, Дугаар 9, Хуудас 48-118.

Газрын зураг уруугаа харчихлаа...

Тайлбар: Хятадын нийгэм, эдийн засгийн гол тэнхлэг нь Бээжингээс Урумчи хүрэх зүүнээс баруун чиглэлтэй байдаг. хэдэн мянган жилийн туршид баруун тийш шууд явах замыг элсэн цөл хааж байсан тул урагш чиглэсэн тойруу зам болох Торгоны замыг ашигладаг байсан нь Хятадуудыг хурдны болон төмөр зам, ус цахилгааны шугамаа энэ замын дагуу барихад хүргэжээ. Гэвч өөрчлөх цаг ирж, Хятадууд Хамигаас Линхе хүрэх 1000 километрийн урттай товчилсон замыг бариад байна. Энэ зам олон улсын стандартад нийцсэн хоёр урсгалтай хос цагаан зам, ачаа болон хүн тээвэрлэхэд зориулагдсан өндөр хурдны хос замтай төмөр замаас бүтэж байгаа юм. Эдгээр замууд нь ойрын ирээдүйд Хятадын хамгийн гол зам болох ба Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгуудын дагуух хилийн шугамыг 30-100 километрийн алслалттайгаар дагаж байгаа юм. Шинээр тавигдаж буй зам орчмын суурин газруудын эдийн засгийн өсөлтийн тухай яригдаж байгаа бөгөөд маш их өөрчлөлт авчрах болно. Бээжин эсвэл Урумчи хүрэх нь Улаанбаатар орохоос хурдан, Европоос Урумчигаар дамжуулан бараа татах нь Оросоор дамжуулснаас илүү богино зам туулж, хямд тусах болно.

Үүнээс гадна Монголын эдийн засаг тээвэр, уул уурхай, цахилгааны шугам, хүнс, бараа, аялал жуулчлал гээд бүхий л зүйлсээрээ Хятадтай нарийн нягт холбоотой болох юм. Одоо болж буй нөхцөл байдлаас үзвэл Хятад Монголын эдийн засгийн нэгдмэл байдал нийгмийн бодлого зохицуулагчид болон олон улсын доноруудаар хэлүүлэлтгүйгээр аяндаа болох зүйл.
Үүнийг эсэргүүцэх нь Монголын талд жинхэнэ аюулыг харин эсэргүүцэхийг зөвлөгч нарт муу нэрийг авчрах юм.

Удахгүй бодитой болох шинэ ирээдүйг үгүйсгэн Мянганы зам, Өрнийн хэрмэл замын тухай ярих нь Титаник дээрх дандаа л тоглогдож байдаг хуучин аялгууг санагдуулам өөрийгөө устгаж байгаа хэрэг мөн.

Аажим аажмаар ил болж буй бодит байдалд үзүүлэх хариу үйлдэл нь Говьд нааш цааш сүлжилдэх нүүрс ачсан вагонуудыг хаяглах асуудлыг өөрсдөө үүсгэн тэрэндээ санаа зовох болоод байна.

ӨӨР СЭДЭВ ҮЗЭХ - ДУГААР 10

Copyright © 2000-2010
ECO-MINEX INTERNATIONAL LTD  
Last modified: April 19, 2010

The Gold Miners Book

 CLICK TO EMAIL US
 VIEW  OUR TERMS & CONDITIONS
CLICK TO SUBMIT AN ARTICLE