Ихэвчлэн говьд байрлах уурхайнууд бүхий Монгол улс жоншны олборлолтоороо дэлхийд 3-рт орж байна...
 | ТОЙМ Энэ судалгааны ажил Монголын жоншны одоогийн байдлыг харахад Google Earth программ хэрхэн тусалж байгааг харуулна. Монголын жоншны асуудлууд тийм ил тод биш ч гэлээ олон нийтийн анхаарлын төвд байсаар эцэстээ барууны хөрөнгийн биржүүд болон эрдэс баялаг олборлогч компаниудын анхаарлыг татаж эхлээд байна.
Хэдийгээр судалгааны ажлын хамрах хүрээ хязгаарлагдмал боловч Google Earth ашиглан жоншны одоогийн байдлыг бүсчилсэн түвшинд авч үзэхийг хүссэн уншигчдад маань нилээд том түлхэц болох юм.
Түүгээр зогсохгүй энэхүү судалгааны ажил нийгмийн бодлого тогтоогчид, зохицуулагчид, мөн ТББ-уудад жоншны тухай цэгцтэй ойлголт өгч, бодлого төлөвлөлт болон хийх зүйлд нь тус болно гэж найдаж байна.
Бага дунд болон гар аргаар алт олборлогчид, бага дунд болон томоохон алт олборлогчид, гар аргаар алт олборлогчид болон томоохон компаниудын хооронд хамтран ажиллах байдал улам хөгжсөн нь оршин байхын төлөөх тэмцэл гэлтэй. Үүний шалтгаан нь металлургийн болон химийн үйлдвэрүүдэд жонш ихээр хэрэглэгддэг, энгийн нүдээр л ялгаж болохуйц байдаг мөн металлургийн ангилалын жоншийг алх ашиглан хүссэн хэлбэр хэмжээндээ оруулж болдогт оршдог байна. Түүнчлэн жонш нь судал хэлбэрийн тогтоцтой байдаг учраас ил уурхайн хүнд машин механизм ашиглах шаардлагагүй байдаг нь гар аргаар олборлогчдод нэн тааламжтай нөхцөл болжээ.
Хамгийн энгийн нотолгоо болгож жоншны уурхайнууд болон жонш боловсруулах хэсгүүдийг хиймэл дагуулын алсаас ажиглах технологийг ашиглан харж болох тухай орууллаа. Хэдий тийм ч Говийн бүсийн хувьд хэдэн метрийн доор байх жоншийг олох нь учир дутагдалтай байх бөгөөд шүлтээр үйлчилснээр илүү дээр нөхцөл байдлыг үүсгэж болох юм. Хэрэв энэ зөв бол нүүрсэн дэх, шавар доторх, ургамлын, усны нөөцөд агуулагдаж буй фторт ч хамаатай байж болох юм.
Судалгаанд жоншны уурхай түшиглэн Оросуудын барьсан Бор-Өндөр хотын тухай өгүүлэх болно. Хотын хажууханд жоншны газар доорх олборлолтоос үүдэлтэй том том нүх байгаа нь илхэн харагдана.
Google Earth ашиглан хэдэн километрийн туршид үргэлжлэх шороог мөн энэ шороогоор хашигдсан бяцхан нуур, тэр нуурыг ундны усны эх үүсвэрээ болгож буй олон тооны малчдыг харж болно.
Энэхүү судалгааны ажлыг хийх явцад гарч ирсэн санамсаргүй нээлт бол Монголын ачих буулгах өртөөн дээр Хятадаас ирэх вагоныг хүлээн жагссан том том уут бүхий жонш байсан юм.
ЭНЭ СЭДВИЙГ ТАТАЖ АВАХ
ДАРААГИЙН СЭДЭВ РҮҮ ОЧИХ |